6-10 насныхан мотоциклиор уралдана
“Мотокроссын нээлтийн уралдаан-2014” нэртэй тэмцээн энэ сарын 11 буюу ирэх ням гаригт Морингийн даваанд болох гэж байна. Монголын авто машин, мотоциклийн холбооноос зохион байгуулж буй уг тэмцээн мэргэжлийн, сонирхогчийн, өсвөрийн, хүүхдийн гэсэн дөрвөн ангиллаар явагдах аж. Тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг нь 2-6, 6-10 насны хүүхдүүдийн ангилал бөгөөд одоогоор долоон хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. Өнгөрсөн жил явагдаж эхэлсэн энэ төрлийн анхны улсын аваргыг Б.Хонгор гэдэг гэнэ. Тэрээр нэгдүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ