Их зохиолчийг дурсан, хүндэтгэлээ

img

Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой өнөөдөр  тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүүхдүүд хүндэтгэлийн жагсаалаар жагсан хүндэтгэл үзүүллээ.

ө

1925 оны тавдугаар сарын 8-ны өдөр их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар, хүсэл зориг нэгдсэн хэсэг залуус “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г байгуулсан нь Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэх үндэс суурь болсон юм.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ