"Хязгааргүй" санамж бичиг
Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо, ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд санамж бичиг гарын үсэг зурлаа. Тэд Хөдөө аж ахуйн биржийн брокерийн үйл ажиллагааг сайжруулах, биржид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ийн баталгаажууллаа.
а
Энэхүү гурвалсан санамж бичиг нь хугацаагүй бөгөөд жил бүр шинэчилж байх аж. Энэ хүрээндээ санхүүгийн зах зээлийг тэлэх, энэ салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн биржийн арилжааг хүртээмжтэй болгох юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ