Донецк, Луханскад болох бүх нийтийн санал хураалт хойшлов
Украины зүүн хязгаарын Донецк, Луханск хотуудад эмх замбараагүй байдал үүсгэсэн Оросын талыг баримтлагчид өнгөрсөн сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж, Крым шиг Орост нэгдэх санал тавьж энэ сарын 27-нд бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөөд байсан юм. Тэгвэл Путин Украины дээрх хотуудыг автономит мужаа болгох асуудлыг дахин нягтлахаар болсон учир бүх нийтийн сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч В.Путин “Энэ сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнгээс Донецк, Луханск хотуудад бүх нийтийн сонгууль явуулах эсэхээ шийдвэрлэх учиртай. Нэг зүйлийг сануулахад, Донецк, Луханск хотыг Крымийн адил ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахаар тэмцэж буй Оросын талыг баримтлагчид сонгуулийн эцсийн дүн гарах хүртэл хүлээцтэй хандаж, буулт хийх хэрэгтэй” гэж хэлжээ.
Путин үгийнхээ төгсгөлд нь “Украины хил орчимд байрлаад буй цэргүүдээ буцаахыг тушаасан” гэдгээ мэдэгдсэн билээ. Энэхүү мэдээллийг “НАТО” үгүйсгэж, “Бусдыг төөрөгдүүлсэн худал мэдээлэл” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ