Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай үргэлжлүүллээ
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хаалттай хэлэлцэж байгаа юм.
fg
Үдээс хойшхи хуралдаанаар уг асуудал гишүүдийн асуултаар үргэлжлэх юм билээ. Дараагаар нь гишүүд саналаа хэлнэ. Хуралдааны явц ширүүн уур амьсгалтай байгааг гишүүн Р.Гончигдорж "Чуулганы нэгдсэн хуралдаан бол шүүх хурал биш" гэдгээр сэтгүүлчийн асуултад хариулж байсан.
өа
Хуульзүйн сайдыг огцруулах асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад хариулт өгөхөөр хууль, цагдаагийн байгууллагын төлөөллийг хуралдаанд оролцуулж байгаа. Тиймээс өнөөдрийн хуралдаан энэ асуудлаар сунжрах магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж байна.
өа Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ