
“Шударга ёсны төлөө-2011” шагнал гардуулах гурав дахь удаагийн ёслолын арга хэмжээг өнөөдөр боллоо.
Улс орны хэмжээнд шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзэлтэй шударга иргэдийг олон нийтийн санал асуулгаар тодруулан олгодог “Шударга ёсны төлөө” шагналыг энэ жил 8 хүн гардан авав.
Ёслолын арга хэмжээг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Манай нийгэм бүхэлдээ хар бараан биш, сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйл олон байгаа. Сайныг нь түгээн дэлгэрүүлж, муугийнх нь эсрэг тэмцэх нь бидний үүрэг” хэмээн онцолсон юм.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. “Шударга ёсны төлөө-2011” шагналыг “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол, З.Энхболд, Л.Гантөмөр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, хуульч Ж.Батзандан нарт олгов.
Сонирхуулахад, Конвенцийг баталсан оныхоо 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс орон гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм.
Авлигын эсрэг олон улсын өдрийг арванхоёрдугаар сарын 9-нөөр тогтон зарласан нь ч үүнтэй холбоотой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ