Дэлхийн хүний нөөцийн мэргэжилтнүүд чууллаа
Америкийн сургалт хөгжлийн нийгэмлэг /ASTD/-ээс зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалт жил бүр дэлхийн 80 илүү орны 9000 гаруй хүний нөөцийн мэргэжилтнүүд, сургагч нар, байгууллагын сургалт хөгжлийн асуудлыг эрхлэн шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүд чуулдаг юм. Энэхүү дэлхийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн чуулган АНУ-ын Вашингтон хотын "Волтер.Е" ордонд энэ сарын 4-7-ны өдрүүдэд зохиогдсон байна.
й
Дэлхийн хүний нөөцийн мэргэжилтнүүд чуулж хүний нөөцийн тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэн ярилцахын зэрэгцээ шинэ чиг хандлагуудыг тодорхойлж хамтдаа сурч хөгжих боломжийг бүрдүүлдэг тус чуулганы энэ жилийн гол сэдэв нь манлайллыг бид хэрхэн харах, түүнийг хэрхэн бодит үйл хэрэг болгох гэсэн асуудал байсан аж.
ый
Чуулганы хугацаанд 250 гаруй сургалтаас сонгон сууж өөрийн байгууллагын хувьд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх арга замыг олж харах боломж олгохын зэрэгцээ ижил түвшний мэргэжилтнүүд туршлагаа хуваалцах нөхцлийг бүрдүүлдэг байна. Чуулганы үеэр дэлхийн хүний нөөцийн чиглэлээр ажилладаг томоохон компаниудын үзэсгэлэн яармаг ажилладаг бөгөөд энэ жил анх удаа Хятадын компаниуд оролцжээ.
ый
Чуулганы хугацаанд өнгөрсөн жилд өндөр бүтээмжтэй ажилласан байгууллагын хувь хүмүүсийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил энэхүү шалгуурыг биелүүлсэн 37 байгууллага, 11 хувь хүн уг хүндтэй шагналын эзэд болсон байна.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ