Аврах ажиллагаанд анх удаа нисдэг тэрэг ашиглав

img

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Дархан суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дархан сум нь 75 мянга гаруй хүн амтай, үйлдвэрлэл, дэд бүтэц өндөр хөгжсөн бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдсон осол, аюулт үзэгдлийн тоо, давтамж буурахгүй байгаа нь болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, гамшигтай тэмцэхэд бэлэн байх шаардлагатай байдаг. Иймд гамшгийн үеийн нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг хамруулсан команд штабын сургууль зохион байгуулсан аж.

ый

Анх удаа орон нутагт зохион байгуулсан уг дадлага сургуульд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчдыг хамруулан харилцан мэдлэг, туршлагаа солилцсон байна. Мөн  шүхэрчин аврагчид “Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга, байгууламж буюу нурангиас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явуулсан нь сургууль дадлагын онцлог байсан аж. Тус сургуулийн явцтай танилцан, дадлагад сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж оролцож байгаа аймаг, сумын удирдлага, гамшгаас хамгаалах ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн анги, иргэд, сайн дурынхан, сургуульд оролцогч, бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ер нь жижиг нисдэг тэрэг тсагдаа эмнэлэг онцгойд аваад өгөөчээ
2014-05-08
nema:
ene end tendgui baahan gal sonoogch gesen humuus heden zuugaaraa hoolloh hereg bna uu tuunii orond mongol orniig 3 huvaagaad gold 3 nisdeg tereg buhii angiud baiguulah oi heeriin tuimer garsan ued ted shuud us duurgej ochood untraadag baih ingeed l boloosh dee tegeel tosoviin mongiig ur dungui l zaraad baih youm. ter n uls orond ayul tulgarsan ued neg skadrel bolno gesen ug shuu dee
2014-05-08
zochin:
abrah bagiinhan uuriin gesen nisdeg teregtei yumuu.
2014-05-08
111111:
ямар төрлийн гамшиг гэж ийм хормогч өмссөн юм бол. онц аюултай хортой нөхцөл юм уу_ ахуйн, эсвэл үйлдвэрийн энгийн осол юм уу, гал түүмэр юм уу, ойлгомжгүй юм бичих юм аа
2014-05-08
olloo:
manai darga nar gej buun guzeenuud
2014-05-08