Бууцагаанд цаг уурын станц байгуулах хүсэлт гаргажээ
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын орон нутагт ажиллах томилолт Баянхонгор аймгаас эхэллээ. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон байгаль орчны салбарынхантай уулзаж орон нутагт хэрэгжүүлсэн болон тулгамдсан ажлуудыг сонсон яамнаас барьж буй бодлогын талаар танилцуулсан юм.
й
Баянхонгор аймагт эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудал хурцаар хөндөгдөж байна. 2009 оны тооллогоор 720 га газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай дүн гарчээ. Тиймээс энэ онд эвдэрсэн газрын тооллогыг дахин хийхээр болж, хангайн сумдад тооллого явуулжээ. Ирэх зургаадугаар сард говийн сумдад хийснээр тооллогын нэгдсэн дүн гарах юм байна. Газрын гүнд алт бий гэсэн ойлголт арилаагүй цагт нөхөн сэргээлт хийгээд нэмэргүй, дахин сэндийлэгдэнэ гэж аймгийн удирдлагууд үзэж байна.
й
Тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа БОНХЯ-ны харьяа байгууллагуудаас тавьсан 15 саналыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод хүлээлгэн өгч шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тус аймаг хангай, тал хээр, говь хосолсон учир цаг агаарын мэдээг багцлан хүргэх боломжгүй байдаг аж. Тиймээс Бууцагаан суманд цаг уурын станц, Баян-Овоо, Өлзийт суманд цаг уурын харуул байгуулах шаардлагатай байна. Мөн Бөөн цагаан нуур-Байдраг голын сав газрын захиргаа болон Орог нуур-Түйн голын сав газрын захиргааны албан ажлын хэрэгцээнд авто машин олгох, цаг уурын салбарынхны цалинг нэмэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
й
Засаг даргын БОНХ-ийн сайдтай байгуулсан Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд найман ажил төлөвлөөд хэрэгжүүлж байна. Үр дүн сайтай байгаа нь голын дагуу байрлуулсан камерын систем юм. Камержуулснаар иргэдийн голд авто машинаа угаадаг үйлдлийг таслан зогсоосон талаар мэдээлжээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ