Монгол залуусыг дэлхийн хэмжүүрээр үнэлнэ
Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийн албан ёсны эрхтэй “Форбес Монголиа” сэтгүүл нь дэлхийн бизнесийн орчны хэв маяг, соёл, технологи, энтертаймент, удирдахуйн ухаан, инновацийг Монгол Улсад оюуны өмчөөр бүрэн баталгаажуулан, Монгол орон даяар түгээн таниулан сурталчилах зорилготой аж. Тус сэтгүүлийн газраас Монголын залуучуудын холбоотой хамтран энэ сарын 7-оос эхлэн “40 нас хүртлэх 40 залуу” контентийг зохион байгуулахаар болсон байна.
й
Энэхүү шалгаруулалтыг МЗХ онцгой эрхийнхээ дагуу бүрэн хариуцан ажиллах бол “Форбес Монголиа” сэтгүүл ирэх зургаадугаар сарынхаа дугаартаа “40 нас хүртлэх 40 залуу”-г танилцуулах гэнэ. “Дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ” уриатай уг шалгаруулалтанд бүхий л салбарт амжилттай яваа 40 хүртлэх насны залуус оролцох боломжтой аж. Өрсөлдөх залуус нийт орлого ажилтны тоо, үүсгэн байгуулсан түүх болон амжилт, хөрөнгө оруулалт хэмнэлт, шинэ нээлт, шинэ санаа, гэрээ хэлэлцээр, нийгэмд эзлэх нэр хүнд, хийсэн ажил нь үр дүнгээ өгсөн байх гэнэ.
й
Түүнчлэн олон улсад нэрээ гаргасан амжилт, шинэ дэвшилтэт технологийн нээлт хийсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон байгууллагад Монгол Улсын нэрийг гарган удирдаж байгаа CEO, шинэ үйлдвэр байгуулсан, ашиг орлогоороо тэргүүлэгч, баялгийг бүтээгч, нэр хүндтэй, салбартаа манлайлагч, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд жагсаалтад багтах юм байна. Нэр дэвших залуусыг МЗХ, “Форбес Монголиа” сэтгүүл мөн дээрх шаардлагыг хангасан залуучууд өөрсдийн нэрээ дэвшүүлж болох бөгөөд энэ сарын 20-ны дотор шаардагдах мэдээллээ МЗХ-нд илгээх юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ