Орон сууц захиалах эрх хожсон иргэд даваа гарагаас эхлэн гэрээгээ байгуулна

img

“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах эрхийн сугалааг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд явуулахтай холбоотойгоор ТОСК-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хорооллоос орон сууц авахаар нийтдээ 9094 хүн захиалга өгсөнөөс холбогдох байгууллагуудын шаардлагыг хангаагүй хасагдсан хүмүүсээс152 хүн мэдээллийг нь буруу шалгасан гэсэн үндэслэлээр ТОСК-т өргөдөл ирүүлжээ.

5

Тодруулбал, Монголбанкны мэдээгээр нийт бүртгүүлсэн хүмүүсийн 408 нь арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаас авсан зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэж үзжээ. Эдгээр хасагдсан 408 хүний 14 нь дээрх мэдээллийг үгүйсгэж гомдол гаргасан байна. Харин НДЕГ-аас нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 24 сар тасралтгүй төлөх шаардлага хангаагүй 1610 хүн байсныг тогтоожээ. Үүнээс мөн олон иргэд мэдээллийг нь буруу шалгасан хэмээн ТОСК-т өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн дээрх 152 гомдлын дийлэнхийг нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн мэдээллийг үгүйсгэсэн иргэдийн өргөдөл эзэлж буй аж. Иймээс ТОСК-аас 152 өргөдөл гомдлыг дахин нягтлаад маргааш 12 цагаас өмнө хэдэн иргэн нь сугалаанд оролцох эрхтэй болсон талаар мэдээлэх аж.

5

“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны сугалаанд оролцох эрхтэй болсон иргэдийн сугалааг камерийн хяналт дор хуйлахыг ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргал хурлын үеэр хэллээ. Мөн тэрбээр АТГ, ШӨХТГ, ТОСК-ийн Дотоод аудитын газар болон орон сууц захиалсан иргэдийн төлөөллийг оролцуулан сугалааг уламжлалт аргаар буюу хүүхдээр сугалуулна гэлээ. Энэ 7 хоногийн бямба гарагт 10-14 цагийн хооронд МҮОНТ-ийн 2 дугаар сувгаар зорилтот бүлгийн иргэд буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сугалааг явуулах юм байна. Харин маргааш нь буюу ням гарагийн 10 цагаас төрийн албан хаагчдийн дунд орон сууцны сугалаа явагдах аж. Ингээд орон сууц захиалах эрх нь үүссэн иргэд ирэх даваа гарагаас эхлэн ТОСК дээр очиж, орон сууц худалдан авах гэрээгээ байгуулах юм байна.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oonoo:
ta nar odoo boli boli ajlaa hiij chadahgui sugalaagaar bair olgoj hudlaa luiwar hiigeed l.. toriin ajlig ingej hiideg yum bol bid nar bas sugalaagaar tor zasgaa songoj boloh nee yostoi heleh ch ug alga. toriin ner barisan teneg malnuud
2014-05-09