Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталлаа
Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар өчигдөр хэлэлцэж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
ы
Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, улс орны эдийн засгийн байдал хямралтай байгаа тул энэ хаврын чуулганаар яаралтай баталж хэрэгжүүлэхээр заасан энэ тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэн юм.
й
Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд салбар бүрт авч хэрэгжүүлэх ажлуудыг тусгасан уг тогтоолын төсөл хэрэгжиж эхэлвэл манай орны эдийн засаг сайжирна хэмээн үзэж Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталлаа.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ