Өнөөдөр Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

img

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буян-Ухаа спортын ордонд эхэлж байна. Долоо дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнийг манай улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Макао гэсэн долоон орны бөхчүүд өрсөлдөнө. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Спорт сонирхогчид тэмцээнийг үнэ төлбөргүй үзэж, Монголын жүдо бөхийн баг тамирчдаа дэмжиж болох нь.

а

Б.Буд

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ