Д.Оюунжаргал: Хугацаандаа мөнгөө төлж чадахгүй бол захиалсан орон сууцанд дахин сугалаа явуулна

img

Зах зээлийн ханшнаас хямд буюу ам метр нь сая 280 мянган төгрөгийн үнэтэй “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууц захиалах эрхийн сугалаа ирэх амралтын өдрүүдэд болно. Өчигдөр ТОСК дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр дэд захирал Д.Оюунжаргалтай орон сууц захиалах сугалааны талаар ярилцлаа.

4

-Сугалаанд оролцох иргэдийн нэрийг эцсийн байдлаар хэзээ зарлах вэ?

-ТҮЦ машинаар бүртгэсний дараа бид тэнцсэн, тэнцээгүй гэсэн мэдээллийг бүртгүүлсэн 9094 хүнд явуулсан. Ингээд эдгээр иргэдээс бидэнд нийтдээ 152 өргөдөл гомдол ирсэн. Өргөдлүүдийг өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас эхлэн хүлээж аваад өнөөг хүртэл дахиан нягтлан шалгаж байна. Үүнд өмнө нь сугалаанд оролцох эрхтэй болсон гэсэн мессэж хүлээж авсан иргэд хамаарахгүй.

4

-Өргөдөл өгсөн иргэдийн материалыг шалгаж байхад хичнээн нь сугалаанд оролцох эрхтэй болоод байна вэ?

-Эцсийн дүн баасан гараг/өнөөдөр/-ийн 12 цагаас өмнө гарна. Өөрөөр хэлбэл, бид нийт сугалаанд оролцох эрх нь үүссэн иргэдийг зарлах болно. Урьдчилсан байдлаар өргөдөл өгсөн хүмүүсийн 110 орчим нь сугалаанд оролцох эрхтэй болох болов уу.

5

-Сугалааг ямар байдлаар явуулах вэ?

-“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны багтаамж 1764 айлых тул бид бүртгүүлсэн иргэдийн дунд энэ сарын 10, 11-нд 10-14 цагийн хооронд МҮОНТ-ийн 2 дугаар сувгаар сугалааг явуулахаар товлоод байна. Сугалааг явуулахдаа 1764 айлын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийнхэнд худалдан борлуулах Засгийн газраас баталсан журмын  дагуу хуваарилж явуулна. Зорилтот бүлгийнхэнд хуваарилах 40 хувь дотроо залуу гэр бүлд 70 хувь нь, ахмад настанд 20 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 10 хувийг нь нарийвчлан хуваарилах болно. Иргэдийг бүртгүүлэхэд нь бид байрны ам метрийг иргэдээс нарийвчлан авсан тул энэ дагуу байрны хэмжээ тус бүрээр нь буюу сугалааг нийт 49 удаа явуулна.

Эхний өдөр зорилтот бүлгийнхний дунд явагдах бол ням гарагт төрийн албан хаагчдийн дунд орон сууц худалдаж авах эрхийн сугалааг явуулахаар төлөвлөөд байна. Ингэхдээ сугалааг ил тод, хүмүүст итгэл төрүүлэх үүднээс уламжлалт аргаар явуулахаар болсон.

5

-Сугалаа явуулахгүйгээр захиалсан иргэд нь шууд орон сууц авах эрх үүссэн 2 төрлийн ам метртэй байр байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Тийм ээ. Иргэд маань ихэвчлэн 2, 3 өрөө байранд орох сонирхолтой байгаа. Иймээс 33.47, 42.32 гэсэн нэг өрөө байрууд дээр сугалаа явуулах шаардлагагүйгээр захиалагчид нь худалдаж авах магадлалтай байна. Эдгээр байрууд “Буянт-Ухаа 1” хорооллын нэг өрөө орон сууц дундаас хамгийн том талбайтай нь. Тиймээс сугалаа явагдах жижиг 2 өрөөтэй орон сууцнуудаас ч ам метрийн хувьд том байгаа.

5

-Сугалаанаас эрх хожсон иргэд хэзээнээс орон сууцаа авч эхлэх вэ?

-Ирэх даваа гарагаас эхлэн ТОСК-ийн 1 дүгээр давхарт манай орон сууцны борлуулалтын менежерүүд байрлах болно. Мөн “Буянт-Ухаа 1” хорооллын 725 дугаар байрны 1 давхарыг бид тэр чигээр нь загварын байр болгосон. Тиймээс сугалаанаас орон сууц худалдаж авах эрх хожсон иргэд маань эндээс ирж үзээд, өөрийн захиалсан орон сууцны ам метрийн дагуу байр давхраа сонгон, захиалгаа өгөх боломжтой. Ингээд иргэд сонголтоо хийснийхээ дараа тухайн иргэн заавал урьдчилгаа 30 хувиа төлсний дараа манай борлуулалтын менежерүүдтэй гэрээгээ байгуулах болно. Урьдчилгааг шаардаж буйн шалтгаан нь бид дараагийн “Буянт-Ухаа 2” хорооллын санхүүжилтийн асуудлыг шийдэж, хурдан эхлүүлэхтэй холбоотой юм.

5

-Сугалаанаас эрх хожих эсэхээ мэдэхгүй болохоор урьдчилгаагаа бэлдээгүй цөөнгүй иргэн байгаа байх. Тиймээс хэрвээ орон сууц авах эрхтэй болсон иргэдэд урьдчилгаагаа тушаах хугацаа олгож байгаа юу?

-Орон сууц худалдаж авах эрхтэй иргэдэд бид 45 хоногийн дотор урьдчилгаагаа төлөх боломжийг олгоно. Харин үлдсэн 70 хувийн төлбөрөөр гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор багтааж төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, орон сууцаа банкны зээлээр худалдаж авахад тодорхой хугацаа шаардлагатай байдаг тул иргэддээ бид уг боломжийг олгож байгаа. Ингээд заасан хугацаанд үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй бол тухайн иргэний захиалсан орон сууцанд бид дахин сугалаа явуулах болно.

5

-“Буянт-Ухаа 1” хорооллыг барьж буй гүйцэтгэгч компани хэзээ эцсийн байдлаар хүлээлгэж өгөх вэ?

-Эхний 567 айлын орон сууцыг бид гуравдугаар сард хүлээн авсан. Харин эцсийн байдлаар энэ сарын 23-ны өдөр хорооллыг бүхлээр нь хүлээж авах болно.

Уг хороолол маань 1764 айлын орон сууцнаас гадна тус бүр 60 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг, 2 давхар үйлчилгээний төвийн хамт баригдаж байгаа. Ман гадна тохижилтийн ажил 70 хувьтай явж байна. Хорооллын нийт санхүүжилт нь 90 гаруй тэрбум төгрөг болсон бөгөөд энэ мөнгийг Чингис бондын хөрөнгөнөөс гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлсэн.

5

-“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Санхүүжилтийн асуудал нь шийдэгдчихвэл ирэх зургаадугаар сараас барилгын ажлыг эхлүүлээд, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад оруулах бодолтой байна.

5

-Одоо хэрэгжиж буй журам “Буянт-Ухаа 2” хороололд бас хүчинтэй байх уу?

-Үгүй ээ. “Буянт-Ухаа 1” хорооллын журам зөвхөн тус хороолол дээр л хэрэгжих болно.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

andyyral:
1 oroonii hamgiin tom ni 39.47 bas 42.32 m bga shd e andyyrsan um bish yy orood delgerengui medeelel avah sait bhgui bn tosk gesen saitaa yagad haachihsan um ve odoo tegd sygalaand oroltsoh yag toogoo gargaad medeelj bolohgui bga um u ajil hiivel hiisen shig hii dargaa
2014-05-09
oonoo:
tor ajlaa sugalaagaar hiideg bolson bol odoo bugdeeree songuulid sugalaagaar oroltsiyo toriin ner barisan luiwarchid yadaj humuusee heden togrognii tsalin awdag we gedgiig sudlaad uzeech medeej ene bairig luiwarchin hulgaichid l awna shdee
2014-05-09
bodol:
sugardaggui sugariin l hun dee!!!!!!!!
2014-05-09
gggg:
oyungereliig chanar saitayg chi yaj mdj bna *san u bi lab iim tom ambaariig shuudand bhad *j bsan
2014-05-09
сэтгэгдэл бичсэн хүмүүст:
оюунжаргал захирал тийм ч ёс суртахуунгүй яахаа алдчихсан хүн бишээ боловсролтой ухаантай хүн чанар сайтай лидер эмэгтэй шүү амжилт
2014-05-09
loooooooookooo-d:
za yahav dee hun 1 l amidrana shdee... unuudur mongold sain lyivardaj chadaj bgaa ni l mungujij saihan amidarch bgaa ni unen shduudee... tiimuu...
2014-05-09
looooookooo:
ene mongol shuudan banknii zahiral bsn end yu hiine ve hanadgui tsadadgui setgelev dee. zorigt ah ni chihsen uu ? hangalttai l mongo tsaastai baimaar yum.
2014-05-09