Аугаа эх орны дайны ялалтын баяр өнөөдөр тохиож байна. ЗХУ-ын арми нацистын Германы армийг бут цохиж дэлхийд энх тайван тогтоож чадсан билээ. Оросын албаныхны тайлбарласнаар өнөөдөр Ялалтын баярын жагсаалд нийт 160 гаруй офицер, 13 мянга гаруй цэргийн албан хаагч оролцоно. Харин цэрэг, цагдаа нийлсэн 20 мянга гаруй хүн аюулгүй байдлыг хангахаар ажиллах гэнэ.
4
Фото: Reuters agency/ photo
Москвагийн тэнгэрт “Су-27”, “МиГ-29”-өөс бүтсэн нийт 68 онгоц үзүүлбэр үзүүлж, Оросын нийслэлийн 14 цэгт баярын салют буудуулна. Ялалтын баярын үйл ажиллагаа Москвагийн цагаар 10.00-д эхлэв.
4
Фото: Reuters agency/ photo
Оросын хэвлэлүүдэд бичсэнээр жагсаалд цэрэг батлан хамгаалахын 100 гаруй техник, “Топол-М” тив алгасагч балластик пуужин, агаарын довтолгооноос хамгаалах “S-400” болон “Панцюр-S1” систем, “Искандер-М” пуужин хөөргөгч, “BTR-82A” газар уснаа явагч, “Т-90” танк багтаж байна.
4
Фото: Reuters agency/ photo
Ялалтын баярын хүрээнд 69 салааны 14 мянган явган цэрэг оролцож, Ерөнхий командлагч В.Путины өмнө тангараг өргөснөөр эхлэн юм.
4
Фото: Reuters agency/ photo
Агаарын нисэх хүчин сүр хүчээ гайхуулав.
4
Фото: Reuters agency/ photo
Германы армийг бут ниргэхэд онцгой гавъяа байгуулсан “Tu-22M3” бөмбөгдөгч онгоц.
5
Фото: Reuters agency/ photo
T-90 маркийн танк. Энэхүү танк бол 1945 оноос хойш Оросын армийн үндэсний музейд хадгалагдаж буй хүйтэн дайны гол гэрч юм.
4
Фото: Reuters agency/ photo
“Topol-M” балластик пуужин зөөвөрлөгч. Агуу ялалтын баярт хүрэлцэн ирэв.
5
Фото: Reuters agency/ photo
Дэлхийн II дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс, дэлхийн хүн амын 80 хувь шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэн байсан гэдэг.
5
Фото: Reuters agency/ photo
2014 оны дөрөвдүгээр сарын 12. Энэхүү ялалтын баярыг тохиолдуулан Германы нийслэл Берлинд Оросын явган цэрэг, парад зохион байгуулсан аж.
5
Фото: Reuters agency/ photo
Өнөөдөр дэлхийн түүхэнд гашуунаар тэмдэглэгдэж үлдсэн дэлхийн хоёрдугаар дайн ЗХУ-ын ялалтаар өндөрлөсөн өдөр. Урт хугацаанд өрнөсөн энэ дайнд хойд хөрш ялж, дэлхий нийтээр тавдугаар сарын энэ өдрийг “Ялалтын” хэмээн тэмдэглэж иржээ.
5
Фото: Reuters agency/ photo
Ялалтын баярын 69 жилийн ойг тэмдэглэх ёслолд зориулан Москва хотноо баярын жагсаалаас гадна урлаг, соёлын арга хэмжээнүүд зохино. Орой Улаан талбайд салют буудуулах гэнэ. Ялалтын баярын салютыг Санкт-Петербург, Волгоград, Тула, Смоленск, Мурманск зэрэг хотод мөн буудуулах гэнэ.
5
Фото: Reuters agency/ photo
Цэргийн хөгжимчид.
5
Фото: Reuters agency/ photo
Москва хот. Өнөөдөр бол Ялалтын баяр бол шударга ёс, аж амьдралын ялалтын бэлгэ тэмдэг.
5
Фото: Reuters agency/ photo
ОХУ-ын нийслэл Москва хотноо дэлхийн 80 гаруй улсын удирдагч ирж, Ялалтын баярт оролцож байна.
5
Фото: Reuters agency/ photo
“Buk-2M” буюу пуужин мэдрэгч төхөөрөмж.
5
Фото: Reuters agency/ photo
Ялалтын баярын жагсаалд нийт 160 гаруй офицер, 13 мянга гаруй цэргийн албан хаагч оролцоно. Харин цэрэг, цагдаа нийлсэн 20 мянга гаруй хүн аюулгүй байдлыг хангахаар ажиллах гэнэ.
5
Фото: Reuters agency/ photo
Улаан талбайг зорьж буй танкнууд. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.
5
Фото: Reuters agency/ photo
Өнөөдөр өнгөрсөнийг санан дурсах өдөр. Хэзээ ч мартаж болохгүй өдөр. Дэлхийн II дайнд эх орныхоо төлөө тулалдсан жинхэнэ баатар.
5
Фото: Reuters agency/ photo
Дэлхийн II дайны үеэр эмэгтэй цэргүүд эрчүүд шиг тулалдаж, эх орноо цээжээрээ хамгаалсан гэдэг.
5
Фото: Reuters agency/ photo
Тавдугаар сарын 9. Энэ өдөр дэлхий даяараа Ялалтын баярыг тэмдэглэж байна.
5
Б.Дэлгэрцэцэг