Холливуудын одод барьцаалагдсан охидыг суллахыг шаардав

img

Энэ сарын 14-нд Нигерийн “Адислал” хэмээх охидын сургуулийн 200 гаруй сурагчийг тус улсын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл хулгайлсан юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Юсафзай Малала охин өчигдөр дэлхийн удирдагчид болон Холливуудын оддоос босогчдод баригдсан сурагч охидыг аврахыг хүсч, захиа явуулсан билээ. Тэгвэл өнөөдөр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаар удирдуулсан Холливуудын одод өөрсдийн байр сууриа илэрхийлж, дуугүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ.

Энэхүү дуугүй эсэргүүцлийн жагсаалд Холливуудын А зэрэглэлийн уран бүтээлчид оролцож гартаа “Охид бол хүчирхийллийн золиос биш”, “Тэд эд бараа биш” гэж бичсэн лоозон барьцгаасан зургуудаа “Twitter”, “Facebook”, “Instagram”-таа байршуулж, иргэдийг нэгдэхийг хүссэн аж. Тус дуугүй жагсаалд жүжигчин Эштон Катчер, Деми Мур, дуучин Жастин Бэйбир, Селена Гомез, Дуранк, Рианна зэрэг уран бүтээлч оролцжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ