“Шинэ төмөр зам”-тай холбоотойгоор Б.Батзаяаг золигт гаргах уу
Дөрвөн жил яригдсан “Шинэ төмөр зам” төслийн тухай асуудал өнөөдөр дахиад л босч ирлээ. Учир нь АН-ынхан тус төслийг АТГ-т шалгуулна гэсэн бор шувуу нисэх боллоо. Магадгүй Х.Баттулга, А.Гансүх нарын албан тушаалаасаа огцрох эсэх асуудал яригдсан энэ үед АН-аас сөрөг арга хэмжээ авч байж ч болох.
5
Тэгвэл энэ төсөлтэй холбоотойгоор Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад хэрэг үүсгэн шалгаж магадгүй тухай ч эх сурвалжууд мэдээлсэн. Учир нь Б.Батзаяа "Женко" Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед "Монголын төмөр зам" компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр уг албыг гүйцэтгэж байхдаа БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас нийт 60 сая ам.доллараар зургаан зүтгүүр худалдан авсан байна. Гэтэл дээрх зүтгүүрүүд нь ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг "Улаанбаатар төмөр зам" компани гаргасан бөгөөд 60 сая ам.долларын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зүтгүүрийн “ДЕПО”-гийн хашаанд хог болон үлдсэн байна. Зөвхөн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор түүнийг шалгах хангалттай үндэслэл байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
5
Тэгэхээр Б.Батзаяа “золигт гарч”, шинэ төмөр замтай холбоотой асуудлын хариуцлагыг үүрэх магадлал өндөр байна. Төмөр замын царигийг шийдвэрлэж, шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр УИХ-д өргөн барьсан нь нэлээд асуудал дагуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл царигийн асуудлыг хөндөж эхэлснээр “Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрчилдөж, ашиг сонирхлын элдэв маргаан дагуулна гэсэн үг.
1
Өмнө нь энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нар маргалдаж, өнөөг хүртэл биеэсээ уучлал гуйхдаа тулчихаад байгаа. Тухайн үед төмөр замын талаар хэн юу хэлж байсныг эргүүлэн санавал:
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Х.Баттулга Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд “Монголын төмөр зам” компаний захирал Б.Батзаяа оролцож гарын үсэг зурсан. Тэдний гар барьсан зургууд интернэтэд тавигдсан нь үүнийг батлана. Х.Баттулга ийм гэрээ байгуулаагүй гэж хэлдэг ч 20 хуудас, англи хэл дээр хийсэн гэрээ бий.”
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар: “Тэр гэрээг би нүдээрээ үзсэн. Яах аргагүй Х.Баттулгын гарын үсэг зурсан гэрээ байна лээ.”
5
ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж: “Эхлээд “Монголын төмөр зам” төрийн өмчит компаний гүйцэтгэх захирал Б.Батзаяа гарын үсэг зурсан байна. Дараа нь “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ийн Уилиам Ван гэсэн дарга зурсан байна. Мөн энэ компанийн ахлах зөвлөх Ион Жу Ким гэсэн хүний гарын үсэг байна. Тэгээд доор нь зөвшөөрсөн гээд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гэсэн гарын үсэг байна.” гэцгээж байсан юм.
5
Тэгвэл сүүлийн үед шинэ төмөр замын царигийн асуудлаар:
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Төмөр замын цариг яг ямар байх вэ гэдгийг хаврын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.”
Зам тээврийн сайд А.Гансүх: “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд өнөөдрийн байдлаар 173 сая долларын ажил хийгдээд байна. Дараагийн 200 сая ам.долларын санх үүжилт яаралтай хүлээгдэж байгаа. Гэтэл ЭЗХЯ, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гээд санхүүжилт хийхгүй гэсэн” хэмээн мэдэгдсэн. Ямартай ч энэ төсөлд бондоос санхүүжилт хийгээгүй нь ил болсон.
Тэгэхээр Ерөнхий сайд хэлсэндээ хүрч асуудлыг хаврын чуулганаар ярих бололтой. Харин юуны учир АТГ-т шалгуулахаар болов гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
5
Эх сурвалж http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ