Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх зургаан компани батламжаа гарджээ
Нийслэлийн 21 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа. 2014 оны 4-р улиралд 4000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа ба төсөл хэрэгжүүлэх зургаан компанийн эрх бүхий “Батламж”-ийг нийслэлийн Засаг дарга гардуулжээ.
6
Эдгээр компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн журамд заасан шалгуурыг хангаж, сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдтэй нэг бүрчлэн уулзаж хоёр талт гэрээ байгуулсны үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх эрхээ авч байгаа юм. Үүний дараа тус компаниуд иргэдтэй гурван талт гэрээ байгуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулснаар бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх бүрэн эрхтэй болно.
5
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Хера пропертийз” ХХК өмнө нь эрх авсан газартаа нэмж СХД-ийн 5, 6, 7 дугаар хороо Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ГХДТ-2013/1 багцын Б1, В1 хэсэгчилсэн талбай 28.5 га газрын эрх авчээ. Харин “Грийн ресурс констракшн” ХХК БГД-ийн 10-р хороо Бичил VII орон сууцны хорооллын 30.6 га, “Очир ням проперти девелопмент” ХХК БГД-ийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Бичил VII орон сууцны хорооллын 26,7 га газрыг авсан байна.
6
“Ди Ви Жи Эйч” ХХК БГД-ийн 11-р хороо Бичил VII орон сууцны хорооллын 35,9 га, “Тоб групп” ХХК СХД-ийн 28-р хороо 3.07 га, “Их Өргөө” ХХК БЗД-ийн 2.4 дүгээр хороо Мамба дацан орчимд 26 га газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ.
6 Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ