Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Гишүүд уг хуулийн төсөл дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, "Бид энэ хуулийн төслийг дэмжээд хэлэлцээд явах ёстой. Эдийн засаг сайжрахгүй бол ард түмний амьдрал яаж дээшлэх вэ. Бид бодлогоо зөв тодорхойлоод явах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ганцхан орон Монгол биш шүү." гэсэн бол гишүүн Г.Уянга энэ төслийг дэмжихгүй гэдгээ хэлж байлаа.
5
Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад 60 гишүүний 51 хувь нь дэмжсэн юм. Дараагаар нь Монгол Улсын төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсвийн тодотголын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулж байна. Тэрбээр:
5
-УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу 2014 оны тавдугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцож нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгав. Үүний зэрэгцээ төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай дараах арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгалаа. Үүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2013-2014 оны улсын хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцлож шийдвэрлэсэн. Энэ дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгав. Цалин нэмэгдэж байгаатай холбогдуулан төсөвт байгууллагаас төлөх нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлого тодорхой хувиар нэмэгдсэн болно. УИХ-аас 2013 онд баталсан “Банк дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” болон УИХ-ын 2013 онд гаргасан зургадугаар тогтоолын дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас 50.0 тэрбум төгрөг төлөх ёстой боловч 15.0 тэрбум төгрөг төсвийн орлогын байдлаас шалтгаалан дутуу олгоод байна. Иймд дээрх хөрөнгийг 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөнд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд мөн тусгалаа. УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр дараах зохицуулалтыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардлыг шилжүүлж төсөлд тусгалаа. Үүнд Засгийн газраас цалин хөлсийг 2014 оны төсвийн жилд нэмэгдүүлэхдээ салбар бүрийн онцлогийг харгалзан үзэж, хугацаа болон хувь хэмжээг зарим салбарууд дээр ялгаатай байхаар Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу цалингийн зардлын зохих өөрчлөлтийг Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд шилжүүлж тусгалаа гэлээ.
5
Ерөнхий сайдыг танилцуулга хийсний дараагаар гишүүдийн сонирхсон асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариулж байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ