Засгийн газрын гишүүд чуулганд сайн оролцож байна
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы баасан гарагийн /2014.05.09/ нэгдсэн хуралдаан 9.40 цагт 56.6 хувийн ирцтэй эхэлж, нийт 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байгаагаас үүдэн олон асуудал хойш тавигддаг байсан төдийгүй спикер нь гишүүдээ дуудсаар чуулганы хуралдаан завсарлах цаг болдог үзэгдэл аль ч парламентын үед байдаг байлаа. Гишүүд нь ажилдаа ирдэггүйн зовлонг УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээцжанцан нар сайн мэднэ. Харин сүүлийн үед эрхэм гишүүд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцог болоод байгаа төдийгүй хамгийн идэвхтэй гишүүдээр Засгийн газрын гишүүд тодроод байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд идэвхитэй оролцож, аливаа асуудлыг шийдэх, санал хураалтад суудал эзгүй гишүүний өмнөөс кноп дардаг асуудлыг халаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ