68 малчин эмэгтэй уригджээ

img

Ерөнхий сайдын ивээл дор  “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна.  Өнөөдөр улсын хэмжээнд мал маллаж байгаа 15-34 насны 110 мянга гаруй залуусын төлөөлөл болсон 360 залуу малчин  21 аймгийн 330 сумаас хуран чуулжээ. 2013 онд 3800 толгой мал тоолуулж ажил амжилтаараа залуусаа түүчээлж байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын малчин Д.Ванган, 2000 гаруй мал тоолуулсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин эмэгтэй Мөнхнасан, хамгийн залуу малчин Ховд аймгийн Мөст сумын малчин Тулгаа зэрэг тэргүүний залуу малчид зөвлөгөөнд уригдан оролцож байна. Зөвлөгөөнд 68 залуу малчин эмэгтэй уригдан оролцож  байгаа юм.

а

Залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, залуу малчдынхаа нэр хүндийг өсгөх, урам өгөх, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” зөвлөгөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлэхдээ “Монголын 45 сая толгой мал сүрэг малчид та бүхний  хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өсч үржиж байгаа шүү” гэдгийг онцолжээ.

а

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

далбагар:
наад далбайсан малгайнууды нь тайлуулчих ухаантан алга уу
2014-05-09