
Хятад дахь Японы элчин сайдын яам болон бусад харъяалагдах газруудад хууль бусаар нэвтрэн орсон Хойд Солонгосын дүрвэгчдийг өөрийн хамгаалалтандаа авахгүй болжээ. Хятад улсын хуулийг зөрчиж буй Хойд Солонгосын 200 гаруй дүрвэгсэд өнгөрсөн 2005-2006 онд Бээжин дэх Японы элчин сайдын яаманд нэвтрэн орж , тэднийг Өмнөд Солонгос улс руу явуулж өгөхийг хүссэн билээ.
Эдгээр иргэдийг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаар дамжуулан гуравдагч орон болох Тайланд, Филиппин зэрэг улсуудаар дамжуулан Сөүл хотноо авчирч байсан бөгөөд энэ бүхний эцэст Япон болон хятад улсын хоорондын гадаад харилцааны зөрчил үлддэг байсан байна. 2008-2009 онд хятадын Юнянгсанг хэмээн хотод байдаг Японы консулын газарт Хойд Солонгосын таван дүрвэгч нэвтрэн орсон. тэд өнөөдрийг хүртэл 2 жилийн турш тус консулын газрын хамгаалалтанд байсаар байгаа ажээ.
Тэднийг Япон улсад хүргэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ үеэс эхлэн Японы тал ямар нэгэн дүрвэгч тэдний элчин сайдын яаманд нэвтрэн орж ирсэн тохиолдолд , шууд хятадын цагдаагийн газар хүлээлгэн өгөх болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ