Н.Алтанхуяг: Эдийн засаг өсөх хандлагатай байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсны дараагаар гишүүдийн сонирхсон асуултад Засгийн газрын сайд нар хариулж байна.

5

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

-2013 оны гүйцэтгэлийг яагаад өгөхгүй байна вэ? Цалинг нууцаар нэмдэг болоод байна.  Цалинг хэдэн хувиар нэмэх вэ? Бондыг яагаад төсөвт оруулаагүй вэ? Нүүрсний үнийг яагаад бууруулсан бэ?

5

Сангийн сайд Ч.Улаан:

-2013 оны улсын нэгдсэн төсвийн тайлан гарсан. Аудит хийгдэж байна. Хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 15-нд дуусна. Тодотголыг УИХ-ын 30 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу 2014 онд "00" дүнтэй тусгагдсан объектуудыг задлан гаргасан. Урсгал зардлын зарим зүйл ангийг 10-30 хувиар хорогдуулах чиглэлийн дагуу оруулж ирсэн. 40 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэхээр оруулж ирж байна. Улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа цалинг нэмэгдүүлэхээр 40 тэрбум төгрөгийн зарлагыг нэмэгдүүлнэ. Нийт дүнгээрээ төсвийн орлого, зарлагад өөрчлөлт орохгүй. Хоёр хувьдаа хангагдана.

5

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

-Шинэчлэлийн Засгийн газар цалинг нэмэгдүүлэхдээ хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан хувь хэмжээг зарлахгүй байх бодлого баримталж байна. Хувийг ил зарлахаар инфляцид өөрчлөлт ордог. Засгийн газарт 200 тэрбум төгрөг баталж өгсөн. 100 тэрбум төгрөг цалинд зарцуулагдсан. Энд нууцлагдсан зүйл байхгүй. Эмч, үйлчлэгч, багш нарын цалин нэмэгдсэн. Засгийн газар авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үр дүнтэй боллоо гэж бодож байгаа. Цалин нэмэгдүүлэх чиглэлээр 35 тэрбум төгрөгийг нэмж оруулахаар төсөл өргөн барьсан.

5

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-"Эрдэнэс тавантолгой"-н үйл ажиллагаанд аудит хийхээр болж байгаа. 2013 онд зүүн Цанхийн нүүрсийг уурхайн аманд 35 ам.доллараар, баруун Цанхийг 40 ам.доллараар хийсэн. "Чалко"-той хийсэн гэрээ хоёр дүнгээс бүрдэж байсан.  Зах зээл хүнд байгаа учир компанийн захирлууд харилцан ашигтай гэрээ хийхээр тохиролцон ажилласан. Би "Чалко"-гийн Ерөнхийлөгч нартай гэрээний талаар ярьж байгаагүй. "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын асуудалд нөгөө талын тоглолтод л орсон. Өөр нэмэлт санхүүжилт хийгдээгүй.

5

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Одоо "Чалко"-той хийсэн гэрээнээс төлөөгүй үлдсэн 130 сая ам.доллар байгаа. Өндөр үнээс гэрээ хийснийг манай Засгийн газар бууруулсан зүйл байхгүй. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ буурсан. Өнөөдөр дэлхийн эдийн засаг тогтворжиж эхэлсэн сураг гарсан. "Тавантолгой"-н нүүрс төдийлэн амжилттай сайн борлохгүй байсан. Өнөөдөр ахицтай байна. Одоо эдийн засаг өсөх хандлагатай байна. Гэрээг Засгийн газар өөрчлөөгүй.

5

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн батлах үед 1384 ам.доллараар валютын ханш баталсан. Хаврын чуулган эхэлснээс хойш төлбөрийн тэнцлийн хямар боллоо гэдэг саналыг давтаж  эхэлсэн. Валютын ханш өнөөдөр 1800 ам.доллар байгаа. Гэтэл 1380 ам.доллараар оруулж иржээ.

4

Сангийн сайд Ч.Улаан:

-Төсвийн тодотгол хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн. Урсгал зардал дээр өгсөн чиглэлийн дагуу 10-30 хувиар хямдруулсан. УИХ-аас баталсан хууль тогтоолуудаар төсөв, захирагч хооронд гүйх зохицуулалт хийсэн юм. Тав хоногийн дотор иж бүрэн төсвийн тодотгол хийдэг бололцоо хязгаарлагдмал байсан. Хууль эрх зүйн зохицуулалт болгох ёстой. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тохиолдолд зохицуулалт хийдэг. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн зохицуулалт хийх шаардлага бий. Хуулиар тогтоосон болзол шалгуур хангагдвал Төсвийн иж бүрэн тодотголыг долдугаар сар өргөн барина.

5

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр

-139 тэрбум төгрөг дээр задаргаа хийж өгсөн байгаа. Сүхбаатар аймгийн Халзан, Дарьганга суманд хоёр контор барих хэрэгтэй байгаа. Өөр зүйл байхгүй. Ханшийг тооцоод 1384 ам.доллар гэж оруулж ирсэн.

5

Ийнхүү сайд нар УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна. Чуулганы хуралдаан үргэлжил байна.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
засгийн газрыг алтанхуягаас хурдан салгаж авахгүй бол монгол улсыг сүйрэлд хүргэхэд тун ойрхон байна.баярцогтын санал үнэхээр зөв.амаржаргалыг ерөнхий сайдаар тавиад ардын намтай эвслийн засгийн газар байгуулбал монгол улс сүйрлээс аврагдана.эс бөгөөс грек шиг болно.
2014-05-10
зочин:
засгийн газрыг алтанхуягаас хурдан салгаж авахгүй бол монгол улсыг сүйрэлд хүргэхэд тун ойрхон байна.баярцогтын санал үнэхээр зөв.амаржаргалыг ерөнхий сайдаар тавиад ардын намтай эвслийн засгийн газар байгуулбал монгол улс сүйрлээс аврагдана.эс бөгөөс грек шиг болно.
2014-05-10
zochin:
elentsgiin chini ediin zasag osoh handlagatai ba gej, haana ba ter osolt chini? bitgii ingej ard tumnee doromjil.
2014-05-10
зочин:
сургаад ярьдаг нөхөр ямар ажил хийдэг юм
2014-05-09
irgen:
ard tumniig teneg geed bodchixjee. xudlaa xutsaxaa boliochee. an xereg alga. daxij sanalaa uguxgui ee
2014-05-09
амьдрал:
дарга нараа, ард түмнээ боддог хүмүүс байдаг юмуу бүү мэд, хотийн зах руу гараад хараарай та нар, нүд хальтирмаар амьдрал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2014-05-09
zochin:
eronhii said ta budaanii orond gurilaa id, mahnii orond manjingaa idmeer yum daa
2014-05-09
манайхаан:
алтанхуягыг муулаад эдийн засаг сайжрахгүй уу харин энэ муулаад байгаа улсууд эдийн засагыг сайжруулж барах уу
2014-05-09
bodol:
erunhii said surag garsan geed suuj boloh uu sudalgaand tulguurlamaar ium .
2014-05-09
санаа вовох юм:
энэ алтанхуяг бүр цагаандаа гарчээ. их хурлын гишүүд бүр дасал болчихсон, цочроо нь арилсан морь шиг болж дээ. яана даа. ерөнхий сайд нь эдийн засгаа сургаар хаацайлна. малчид малаа сургаар хариулна. түшмэлүүд сайдаа тоогоор хуурна. түрийвч томтой нь залидах гэж оролдоно. мөн ч... юу ч гэх билээ дээ.
2014-05-09
zochin:
yaj ingj ichihgui usuj bn gj hudlaa yarih zorig bdg bnaa. ene bolon ednii fraktsaas salaachee
2014-05-09
эрлийг сургаар :
"өнөөдөр дэлхийн эдийн засаг тогтворжиж эхэлсэн сураг гарсан". энэ чинь юж гэсэн үг вэ? алдуул малын эрэлчин биш баймаар юм
2014-05-09
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-09
......:
энэ алтанхуягын худлаа ярихыг хэдий хуртэл сонсож хууртах юм бэ. иргэд ээ.
2014-05-09