64 сая ам.долларын үзмэр ба 2,8 тэрбум төгрөгийн алдагдал

img

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2009, 2010 онуудад “Монголын Төмөр Зам” ТӨХК-нд доор дурдах хоёр гэрээг хийн нийт 64 сая ам.долларын зүтгүүр зэрэг зүйлсийг худалдан авсан байдаг. Уг зээлийн хүү нь одоогоор 2 тэрбум төгрөг болсон бөгөөд 2031 онд төлөгдөж дуусах ёстой.

5

Гэрээний хүрээнд худалдаж авсан зүйлс нь хүлээн  авсан  өдрөөс  эхлэн Монгол  улсын  өмч  болсон. Гэсэн  хэдий  ч  зарим нөхцөл,  шалтгааны  улмаас  ашиглагдалгүй,  царцанги байдалд үзмэр  мэт  хадгалагдаж байна.  Харамсалтай нь, үзмэр  байдлаар 2031  оныг  хүртэл  өнгөрөөх өдөр бүрт зээлийн хүү тооцогдоно гэдгийг бодолцох хэрэгтэй.

5

Чухам ямар нөхцөл шалтгааны улмаас ийм байдал үүсээд байгааг дор дурдья.

5

Эрхэм дарга нар 60 сая ам.доллар биш 35 сая ам долларын үзмэр гэж хоёр тусдаа гэрээний нэгийг нь л яриад зүтгээд байх юм. Уг хоёр гэрээг та бүхэнд сануулах нь:

ЭХНИЙ ГЭРЭЭ /гэрээний дугаар MTZ 01/2009 CNR/:

УИХ-ын 2008 оны 12 сарын 24-ны 41 тоот тогтоолын дагуу:

  • “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэгдүүлэх” төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл
  • Замын-Үүд дэх терминал /тээвэр логистикийн төв/ төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл
  • Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслүүдийг боловсруулан ЗТБХБЯ, ТӨХ, Сангийн яаманд танилцуулсан байдаг.

6

Эдгээр төслийн хүрээнд “China CNR Corporation Limited” корпорацитай  35.7 сая ам.долларын гэрээ 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хийсэн. Уг гэрээний дагуу дараах зүйлсийг хүлээн авчээ.

5

Төрөл Тоо/ш Хугацаа
Гол замын зүтгүүр 5 ш 2012 оны 03 сард
Сэлгээний зүтгүүр 1 ш 2012 оны 09 сард
Ачааны хагас вагон 185ш 2011.12.26- 2012.02.19
Тавцант вагон 50ш 2012 оны 03 сард
Ачааны битүү вагон 10ш 2012 оны 03 сард
Чингэлэг өргөгч 2011 оны 11 сард

5

Улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 07 оны өдөр CKD4B серийн MR300’1, 3002, 3003, 3004, 3005 дугаарын зүтгүүрт бүрэн хэмжээний үзлэг хийгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа “УБТЗ” ХНН ба “МТЗ” ТӨХК-ийн хамтарсан шийдвэрээр 2012 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл 12310 цаг ажиллаж 929’460 ам.долларын ажил хийж гүйцэтгэжээ. Дээрх ашиглалтын төлбөрийг “УБТЗ” ХНН төлөөгүй тул 2014 оны дөрөвдүгээр сарын 14 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5

2013 оны хоёрдугаар сарын 21-нд “УБТЗ” ХНН-ын орлогч дарга нар түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, “УБТЗ” ХНН-ын удирдах зөвлөлийн ОХУ талын гишүүдэд илгээсэн ч ямар нэг хариу ирээгүй аж.

5

2010 оны тавдугаар сарын 18-ны 3-р хуралдаанаас БНХАУ-д үйлдвэрлэсэн CKD4B зүтгүүрийг ашиглаахаас татгалзах нь зөв гэсэн шийдвэр гарсан.

6

2013 оны арванхоёрдугаар сарын 15-аас бүх зүтгүүрийг царцанги байдалд шилжүүлсэн байна.

Монгол улсын худалдаж авсан албан ёсны  өмч Монгол нутаг дээрээ гадуурхагдан үзмэр болсон түүх энэ бөлгөө.

Одоогоор 50 тавцант вагоноос бусад нь ашиглалтгүй байна.

5

НЭМЭГДЭХ ГЭРЭЭ /гэрээний дугаар 184 CSR/ :

6

Мөн “Зам барилга, засварын  хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийг боловсруулан “China CSR Corporation Limited” корпорацитай 28,5 сая ам.долларын гэрээг 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан. Уг гэрээний хүрээнд:

6

Төрөл Тоо/ш
Чигжигч машин DC32IV-1520 2 ш
Балласт цэвэрлэгч машин QS2-650-1520 1 ш
Балласт тохируулагч машин SPZ-350-152 2 ш
Хоппер вагон KZ75-1520 57 ш
Мотовоз GCY220-1520 1 ш

6

Дээрх хөдлөх бүрэлдэхүүнийг 2012 оны 2, 3 улиралд хүлээн авсан байдаг.

Зам засварын хөдлөх бүрэлдэхүүнийг “Болд төмөр Ерөө гол” ХХК-ын зам дээр туршилт хийж одоогоор Хандгайт өртөөнд царцанги байдалд хадгалагдаж байгаа аж. 58 коппер вагон “УБТЗ” ХНН хадгалж байгаа.

Энэ гэрээг 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар дэмжсэн байдаг.

6

НИЙЛБЭР ДҮН

6

6

Тэгэхээр 64 сая ам.долларын үзмэр ба 2,8 тэрбум төгрөгийн алдагдалд хүрээд буй энэ байдлын хариуцлагыг хайхрамжгүй сайд хүлээх үү?

Жич: "БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэгдсэн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын талаар" мэдээллийг танилцуулав.

5

Үргэлжлэл бий...

Б.Сарнай

Эх сурвалж: gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saidiin ner hen be????
2014-05-10
irgen:
ugui tegeed naaduulaa achiglahaar yachaad bg ium. uursduu l uzmer bolgochood haraad suuj bg ium bich uu. hudulj yavj l bg bol achiglaach
2014-05-09
roza:
больё оо ооооооооооооооо
2014-05-09
sain baina:
chadaj bga yumand arga alga daa.
2014-05-09
aimaar :
cv batboldiiin zasag .12 onii songuulaas omno bvhniiig amjuulsan bn shde . shalgaacheee
2014-05-09
мэдлэг:
монгол улсынхаа бодит байдал юу хийхээ мэдэхгүй байгаатай холбоотой болов уу
2014-05-09