Энх тайвны тусын тулд Обама Путин хоёр эвлэрэх хэрэгтэй
Ромын хамба лам Францис итгэгч түмэнтэйгээ уулзах үеэрээ “Энх тайвны тусын тулд Барак Обама, В.Путиныг хэлэлцээрийн ширээний ард сууж, эвлэхэр хэрэгтэй” гэжээ.
Тэрээр “Ерөнхийлөгч нар нэг нэгнээ уучилж, хүлээцтэй хандвал олон сая хүмүүст буян үйлдэх болно. Жишээ нь Крымийг булаан авсан Орос, АНУ-ын шаардлагыг биелүүлж, Украинд буцаан өгвөл ямар олон хүнд буян хийх билээ. Ердөө ганц л жишээг дурьдахад ийм байна" гэжээ.
Хамба лам төгсгөлд нь “Хүүхэд шиг эмзэг дэлхийд яг одоо Обама, Путин хоёр л хүчирхэг байна. Итгэгч түмэн, дэлхийн хүн төрөлхтөн бүхэн энэ хоёр эрхэмд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэв.
Өнөөдөр Орос даяар Ялалтын баярыг тэмдэглэж байгаа. Тус арга хэмжээнд оролцохоор дэлхийн 80 гаруй орны төрийн тэргүүн болон удирдах албан тушаалтнууд иржээ. Харин Обама Ялалтын баярт оролцохоос татгалзсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ