“Баялаг бүтээгч залуу малчин” зөвлөгөөн болж байна

img

Ерөнхий сайдын ивээл дор  “Монгол малчин” мэдээллийн агентлагаас зохион байгуулж буй “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, залуу малчдынхаа нэр хүндийг өсгөх, урам өгөх, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулж байгаа аж.

й

Зөвлөгөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож “Монголын 45 сая толгой мал сүрэг малчид та бүхний  хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өсч үржиж байгаа шүү. Монголчуудын  мал маллах арга ухаан, ёс заншил,  соёл уламжлалыг өвлөн тээж, баялаг бүтээж байгаа  та бүхэн манай үеийн баатрууд” хэмээн онцолсон юм.  Зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсэг малчин залуучуудын төлөөлөлтэй урьдчилан уулзаж, шийдвэрлэвэл зохих ямар асуудлууд байгааг тодорхойлох үеэр  олон чухал санал санаачлага гарсан бөгөөд энэ бүхнийг зөвлөгөөний үеэр хэлэлцэж, шийдвэр гаргах аж.

й

Өнөөдөр улсын хэмжээнд мал маллаж, баялаг бүтээж байгаа 15-34 насны 110 мянга гаруй залуусын төлөөлөл болсон 360 залуу малчин  21 аймгийн 330 сумаас хуран чуулжээ. 2013 онд 3800 толгой мал тоолуулж ажил амжилтаараа залуусаа түүчээлж байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын малчин Д.Ванган, 2000 гаруй мал тоолуулсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин эмэгтэй Мөнхнасан, хамгийн залуу малчин Ховд аймгийн Мөст сумын малчин Тулгаа зэрэг тэргүүний залуу малчид зөвлөгөөнд уригдан оролцож байна. Зөвлөгөөнд 68 залуу малчин эмэгтэй оролцож  байгаа юм байна.

й

Зөвлөгөөний үеэр  орлого нэмэгдүүлэх боломж, боловсрол-эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцаа-нийгмийн даатгал зэрэг хэлэлцүүлгүүд Төрийн ордоны төв танхим болон А, Б танхимуудад зохиогдож байна. Зөвлөгөөнд оролцогч залуус сүүний үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэр, арьс ширний үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

п.наран:
зөв шүү үүүүүүүүү
2014-05-10
хэлээд өг:
энэ том том далбагар бүрхүүдээ тайлчих гэж хэлээд өгөх сүвтэй хүн олдоогүй юм байх даа
2014-05-09