Төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглолоо
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 83 их, дээд сургууль, 11 коллежийг 30800 оюутан, ЕБС-ийн төрийн өмчийн 114, хувийн өмчийн 89 сургуулийг 33544 сурагч төгсөнө. Үүнээс 9 дүгээр ангийг 19064, 11, 12 дугаар ангийг 14480 сурагч төгсөх юм байна.
а
Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглосон байна. Төгсөлтийн баяр тэмдэглэх зорилгоор мөнгөн хураамж цуглуулсан тохиолдолд сургууль, цэцэрлэгийн захиргаанд хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ