Өвөрмонгол оюутнуудыг барьжээ
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хуудсаар БНХАУ-ын иргэн Вэнь Шин буюу Н.Алхааг гэр бүлийн шалтгаанаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гаргах сануулга өгсөн тухай мэдээлэл цацагдсан.
ө
Тэгвэл түүнийг Монгол Улсаас албадан гаргахыг эсэргүүцсэн “Даяар Монгол” ТББ-ын гишүүд, дэмжигчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байсан “Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн Ч.Мөнхбаярыг хуралд ирэхээс нь өмнө тагнуулын байгууллагаас барьж явжээ.Эх сурвалжийн хэлж буйгаар уг хурлыг сонирхохоор ирсэн Өвөрмонгол оюутнуудыг бас бариад авч явсан гэнэ. Мөн хуралд оролцох ёстой байсан “Эсгий туургатан” ТББ-ынхан ирээгүй нь баригдсан байж магадгүй аж. Тэднийг ямар шалтгаанаар барьж буй нь одоогоор тодорхойгүй байна.
а
Харин Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Вэнь Шин буюу Н.Алхааг Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулсан шийдвэр гаргаад байгаа юм.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ