Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар  2014 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

fg

УИХ-ын  30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгажээ. Энэ хүрээнд  2014 оны тавдугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцжээ. Эндээс нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгажээ.  Үүний зэрэгцээ төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Үүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгаж аж.  Гишүүд цалин тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар асууж байсан.  Сангийн сайд Ч.Улааны мэдээлснээр ирэх долдугаар сард Төсвийн тодотголыг дахин өргөн барих юм билээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас сонирхсон асуултдаа хариулт авч байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ төсвийн тодотгол гээд байгаа зүйл бол 2013 онд 2014 оны төсвийг батлах үедээ хөрөнгө оруулалтаар баригдах зарим барилга байгууламжийн төсөвт өртөг хэт өндөр, зарим нь онцын шаардлагагүй байсныг магдалж үзэж байж төсөвт тусгахаар хойшлуулсан асуудлаа л хэлэлцэж байгаа, нарийндаа бол 2013 оны төсөв батлах ажиллагааны үргэлжлэл юм. жинхэнэ 2014 онд батлагдсан төсөвт тодотгол хийх ажиллагааг 6 сард хийх юм л байна. уих-ын зарим гишүүд хэлэлцэж байгаа асуудлынхаа учрыг олдогггүй юм байна. жишээ нь хүрэлбаатар том том дуугарч өөрийнхөө мангардуухныг гайхуулах юм аа. м.энхболд хятадын нүүрсний уурхайн захиралтай уулзаж яадаг байнаа. өөрийх нь ярьснаас үзэхэд нүүрсний үнэ ярьж монголчуудыг шоолцгоосон бололтой
2014-05-09