"Л.Гансүх эмчилгээнд явсан"
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гадаадад зугатсан тухай өнөөдөр мэдээлэгдсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн О.Баасанхүү энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Л.Гансүх зөвлөл гадагшаа эмчилгээнд явсан байгаа. Ирээд өөрөө мэдэгдэл хийнэ гэсэн. Ажил хийлгэхгүй байна. Нүүрс хөтөлбөрийн үр дүнд 200 мянган төгрөг болж байсныг 80 болгосон. Засгийн газар энэ хөтөлбөрийг дэмжиж ажилласан. Энэ бол гүтгэлгийн шинжтэй. Миний ойр хавьд байгаа бүх хүн гүтгэлэгт орж байна. АТГ цагдана, хорино гэж айлгадаг боллоо гэсэн тайлбар хийв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ