Шинэ галт тэргээ хүлээн авлаа
Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” шинэ вагоноор хүч нэмжээ. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 вагоныг өнөөдөр хүлээн авсан юм.
а
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Ингэхдээ хоёр тал адил тэгш 125 сая ам.долларыг гаргаж, техникийг шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд ийн 15 шинэ вагоныг оруулж иржээ. Уг вагонууд нь евро стандартаар үйлдвэрлэгдсэн юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ