Газар өмчлүүлэх хугацаа тодорхойгүй байна
Нийслэлийн долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг 160 орчим мянган иргэнд өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөлийн бүртгэлийг цахимаар хүлээн авах ч яг хэзээнээс гэдэг нь тодорхойгүй байна. Мөн газар өмчлүүлэх ажлын бэлтгэл бүрэн хангагдаагүй, хэсэгчилсэн төлөвлөгөөг нь гаргаж дуусаагүй байгаа гэнэ.
а
Мөн иргэдийн хүсэлтийг хүлээн авах програмын аюулгүй байдлыг хангахын тулд ТЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулах хүсэлт тавьжээ. Тагнуулын байгууллагаас программын аюулгүй байдлыг баталгаажуулсны дараа газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах юм байна. Үүнээс гадна цахим хэлбэрээр газар өмчлүүлэх хүсэлтийг хүлээж авах эрхзүйн орчин бүрдүүлэхээр журмын төсөл боловсруулсан бөгөөд үүнийгээ НИТХ-аар батлуулах юм байна.
а
Шинээр газар өмчлөхийг хүссэн иргэд нийслэлд болон хөдөө орон нутагт газар өмчлөөгүй, НӨХГ-аас хөдөө орон нутагт газар өмчлөхийг хүссэн лавлагаа аваагүй, 2013 оны 05 сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Дээрх шаардлагыг хангасан иргэд дүүрэг харгалзахгүй бүртгүүлэх боломжтой ба бүртгэл www.umch.ub.gov.mn сайтаар явагдана. Ингэхдээ тодорхой асуулгуудад үнэн зөвөөр хариулах бөгөөд бүртгүүлсний дараа гар утас руу нь баталгаажуулах код илгээх аж. Кодоо ашиглан бүртгэлээ идэвхжүүлснээр дараагийн шат буюу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
ө
Сонгон шалгаруулалтын хувьд тусгай программын аргаар явагдах ба систем тухайн байршилд бүртгүүлсэн хүмүүсээс санамсаргүй байдлаар сонгох гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ