Сайд ахын зөвлөгөөг Н.Номтойбаяр үл тоов
Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажлын байрны давхардлын талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас асууллаа. Сайд эрхэм гишүүнд албаны хариултыг өгөхийн зэрэгцээ ах хүний хувьд ч зөвлөөд амжив. Тэрбээр "Та аавынхаа бий болгож байгаа үйлдвэрлэл дээр очиж үз. Ажлын байрыг бий болгоно гэдэг таны бодож байгаа шиг 13 сая төгрөгөөр бий болдоггүй юм. Аавын чинь бий болгож байгаа ажлын байр доод тал нь 100 сая төгрөгөөр босгож байгааг анхаараарай. Ах хүний хувьд чамд зөвлөхөд ийм байна" хэмээн зөвлөв. Харин Я.Санжмятав сайдын ахын ёсоор хэлсэн зөвлөгөөг Н.Номтойбаяр гишүүн үл тоож "Би энэ салбарт ажиллаж байсны хувьд мэдэж байгаа. Та бид хоёр коридорт зөрж яриагүй. Ямар цаг үед хаана ярьж байгаагаа мэдэх хэрэгтэй шүү" хэмээн томров.
:
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "МАК" компанийн Ерөнхийлөгч Н.Нямтайширийн хүү гэдгээр нь манайхан андахгүй. Зарим хэвлэлүүд түүнийг "нялх Сэнгүм" ч гэдэг. Аавынхаа нэр нөлөөгөөр улс төрд хөл тавьж, нэг үе Нийгмийн хамгааллын дэд сайдын албыг байсан тэрбээр 2012 оны сонгуулиар Дорнод аймаг дахь УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
₮
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ