С.Баярцогтын үг чухал биш
АН-аас мэдэгдэл гаргажээ. Яаран сандран мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн С.Баярцогтын чуулганы xуралдаан дээр хэлсэн үг. С.Баярцогт чуулганы үеэр "...Дандаа улстөржсөн хэдхэн асуудал тойрч ярьсан. Ажлын тухай ерөөсөө яриагүй. Ийм яриа явах тоолонд бидний зай холдож байна. Ойлголцол байхгүй болж байна. Тийм учраас би уриалж байна. ...Одоо бид үүнийг ярьж эхлэхгүй бол оройтно. Үнэхээр бидэнд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй байна. Тийм зүйл дээр АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргыг ийм яриа хэлэлцээрт оролцооч ээ. Энэ асуудлаа ажил хэрэг болгооч ээ гэж хүсч байна" хэмээн ярьсан.
ө
Түүний үгийн хариуд АН-ынхан "С.Баярцогтын Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаx туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн няцаалтыг өгөв. Хувь хүний эсвэл намын байр суурь байх чухал биш. Зөвхөн АН-ынхан хаяагаа манаж, Шинэчлэлийн Засгийн газраа авч үлдэхийн тулд ганц үгийг ч газар хийхгүй байгаагаа харууллаа.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ