Улаанбаатарт 10-12 хэм дулаан
Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 10-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
й
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Yутгийн баруун хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурга. Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 18-23 градус дулаан, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
й
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөсгөлийн уулс, Туул, Тэрэлжийн голын саваар 8-13 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
й
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан байна.
й
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 16 м/с хүрч ширүүснэ. 11-13 хэм дулаан байна.
й
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
й
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
ый
2014 оны 5 дугаар сарын 11-15 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13-14-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-нд төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.
бй
Мөн Ус судлалын сектороос ирүүлсэн хаврын шар усны үерийн анхааруулах мэдээг хүргэж байна: 2014-5-09-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Үүр, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Шарын гол, Ерөө, Сэлбэ, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны өврийн Хүнгүй, Хожуул, Зүйл, Заг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-10 см нэмэгдсэн байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Хэнтэй нуруунаас усжих Хурх, Барх, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 5-35 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ