Миранда Керр Шанхайг шоргоолзны үүртэй зүйрлэв

“Victory secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр Шанхай хотод “Michael Kors” дэлгүүрийн нээлтэд оролцсон тухай “dailymail.co.uk” мэдээллээ.
а
Австралийн супер модель Миранда 2011-2012 онуудад тус брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан юм. Тус дэлгүүрийн нээлтэд Мирандагаас гадна “Michael Kors” брэндийг үүсгэн байгуулагч Мишель Корс болон Хятадын нэрт жүжигчин Карин Лау нар оролцсон аж.
а
Миранда “Twitter”-тээ Шанхай хотын шөнийн амьдралыг шоргоолжны үүр гэж бичжээ. Тэрбээр “Шанхай хотод ямар олон хүн байдаг юм бэ. Хэтэрхий их. “Shanghai tower” дээрээс хотыг тольдоход яг л шоргоолжны үүртэй төстэй харагдаж байна” хэмээн жиргэжээ.
а
Сахиусан тэнгэр тус улсын “Shanghai “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, жүжигчин Орланда Блумтай эргэн нийлсэн тухайгаа ярьсан байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ