МИАТ-ийн шинэ онгоц 16.00 цагт газардана

img

“МИАТ” компани ээлжит шинэ хөлөг онгоцоо өнөөдөр хүлээн авна. “МИАТ” компани 2020 он хүртэлх хугацаанд нийт онгоцныхоо 70-80 хувийг шинэчлэх төлөвлөгөө гаргаад байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд “Boeing 767-300” загварын шинэ онгоц худалдан авсан билээ. Харин өнөөдөр 16.00 цагт дараагийн шинэ онгоц Улаанбаатарт газардана.

а

Шатахуунаа дахин цэнэглэхгүйгээр 10 цагийн турш нислэг үйлдэх боломжтой "Гүюг хаан" хэмээн нэрлэсэн энэ онгоц нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай юм байна. “Boeing 737-800” онгоцыг 5-15 жилийн хугацаатай үйл ажиллагааны түрээсийн зарчмаар хүлээн авч байгаа юм. Мөн “МИАТ” компани 2016 онд дахин хоёр шинэ онгоц авахаар төлөвлөөд байгаа аж.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-10
zocin:
miat iin nisgegczid mini sain azillaarai amjilr hysii,manai zaluus cz sain szyy
2014-05-10