Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Чингис хааны нэрэмжит төв талбайд

10:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгуулна.

й

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт

10:00 цагт “ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт мод тарьцгааж, тус цэцэрлэгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулцгаая” уриан дор нэгдэн мод тарина.

я

МУИС-ийн Эрдмийн Дугуй танхимд

10:00-16:00 цагт  НҮБ-ын Х загвар хуралдаан болно. МУИС , Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Үндэсний Тагнуулын Академийн оюутнууд12 орныг төлөөлөн оролцоно. “Цагаач ажилчдын эрх”-ийн асуудлыг хэлэлцэнэ.

ый

Гандангийн хашааны төв хаалганы баруун урд талын Орхоны 6-р гудамжинд

10:00 цагт Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж байгаагүй Гандангийн дэнжийн гэр хорооллын инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх бүтээн байгуулалт эхэлнэ.

ы

Төв цэнгэлдэхийн сурын талбайд 

11:00 цагтҮндэсний сурын нээлтийн харваа эхэлнэ. Энэ жилийн нээлтийн харвааг улсын мэргэн цолтон хамгийн олонтой Дорнод аймгийн Баян-Уул сумын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.

ый

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагт Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “МУИС-Төгөл”-ийг байгуулна.

\

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Монголд анх удаа хүнд жингийн мэргэжлийн боксын тулаан болох гэж байгаатай холбогдуулан WBC холбооны залуучуудын дэлхийн аврага Г.Баяртогтох, Солонгосын шилдэг мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин Ким Ки Нам, "Монгол дайчдын мэргэжлийн тулаан"-ы холбооноос мэдээлэл хийнэ.

ый

Бусад

12:30 цагт "Баруун бvcийн эмэгтэйчvvдийн хегжлийн төлөө" нийгэмлэгийн уулзалт болно.

ый

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ