Мила Кунис сүйт залуугаа магтав
Жүжигчин Мила Кунис өчигдөр “The Ellen” шоунд оролцож хувийн амьдрал болон уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьжээ. Мила Кунис таван сартай жирэмсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард жүжигчин Эштон Катчертай гэрлэхээр болсноо нэвтрүүлэгийн үеэр хэлсэн байна.
ө
Тэрбээр “Бид хоёр гэрлэхээр болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсан. Би Эштонтой 12 настай байхдаа танилцаж байлаа. Үнэнгээ хэлэхэд би Эштонд тэр үеэс л хайртай болсон. Эштон алдаршиж, нэр хүнд нь өсч, охид ардаас нь дагахад би тоодоггүй байсан ч Деми Муртай хуримаа хийхэд галзуурах шахаж билээ. Одоо намайг хараач. Би ээж болох гэж байна. Тэр тусмаа хайртай залуугийнхаа хүүхдийг төрүүлэх гэж байна. Хорвоогийн бүх залуу түүнийг минь гүйцэхгүй. Тэр бол төгс гэхэд дэндүү төгс залуу” гэжээ.
а
Мила Кунис хамгийн сүүлд “Гайхамшигт ертөнц” гэх богино хэмжээний кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл ирэх онд нээлтээ хийх юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ