Ерөнхийлөгч “Зуун модны тал”-д мод суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна.
а
Энэ өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын даргын З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун модны тал”-д мод тарина. Мод тарих үйл ажиллагааны албан ёсны нээлт 12.00 цагт эхлэх юм байна.
а
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БОНХЯ-аас нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах бол Багануур дүүргийнхэн Хэрлэн голын ай сав газраар 5000 бургас тариалж хоёр км газарт шугуй үүсгэхээр төлөвлөжээ. Мөн энэ хүрээнд “Эко хаврын баяр”-ыг зохион байгуулж ХАА-н тоног төхөөрөмж, мод бут жимс жимсгэний суулгац, ногооны үрийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ