"Барс-2" захад гал гарчээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээвэр нь цоорхой, дусаал гоождог тул цахилгааны утаснууд нь маасарч гал гарахад бэлэн болсныг илрүүлж, хугацаатай үүрэг өгч байсан "Барс-2" захад өглөө 10:50 цагийн орчим гал гарчээ.
х
Онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд одоогоор тус захтай залгаа байрладаг цайны газрын хүнсний газ дэлбэрснээс гал гарсан хэмээн үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл галын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Хүнсний болон барааны гэсэн хоёр хэсэгтэй "Барс-2" зах галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдийн нэг билээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ