Байр захиалах иргэд тодорлоо

img

“Буянт-Ухаа-1” хорооллоос байр захиалах иргэдийг тодруулах сугалгаа МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар 1000-1200 цагийн хооронд явагдаж, нийт 594 иргэн байр худалдан авах эрхээ баталгаажууллаа.

а

33.47, 39.47, 42.32 м2  бүхий нэг өрөө байр, 33, 49.72, 51.78 мбүхий хоёр өрөө байр, 66.88 м2  гурван өрөөний сонголттой байранд орох иргэдийг сугалаагаар тодруулсан.  Ахмад настнууд нийт 140 байр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэмжээ тус бүрээс 10 нийт 70 байр авах эрхтэй болов.

а

Харин залуу гэр бүлүүд 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр,  66.88 м2  гурван өрөө байраас тус бүр 70 байр, нийт 280 байрыг худалдан авах эрхийг авлаа. Үлдсэн 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байрны сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тооноос хамаарч, сугалаа явуулах шаардлагагүйгээр  байр худалдан авах эрх нь баталгаажсан байна. Учир нь энэ төрөлд сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тоо нь байрны квотын хэмжээтэй тэнцэж байгаа юм.

а

В.Бат 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene mash shudraga sugalaa bolloo ushuu olon irgedrvvgee chiglesen bodlogoo sain ywuulaarai
2014-05-11
odnoo:
tsaashdaa olon olon shine buteen baiguulalt hiij olon irgediig hamruulaasai gej bodoj bn od
2014-05-10
gerlee:
mash unen sugalaa bolloo. bayrllaa.
2014-05-10