Ц.Элбэгдорж:Би Монголын хүн амынхаа тоогоор гурван сая мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн тавдугаар сарын 10-ныг мод тарих өдөр болгон зарлиг гаргасан. Энэ өдөр жирийн иргэнээс эхлээд аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагууд мод тарьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ашигт малтмал, технологийн их сургуулийн Налайх дүүрэг дэх цогцолборт мод тарив. Тэрбээр:
өа
-Мод тарих өдрийн зарлиг гаргаснаас хойш Монгол Улсын хэмжээнд зургаан сая мод тарьжээ гэсэн мэдээллийг БОНХ-ийн яамнаас өглөө. Зургаан сая модноос хамгийн багадаа 65 хувь нь ургасан байна. Ер нь энэ санаачлага гарснаас хойш хэд хэдэн сайн зүйл хийгдсэн. Жишээлбэл, бүх аймгийн төвүүд өөрийн гэсэн цэцэрлэгтэй болсон. Өмнө нь ногоон цэцэрлэг байгаагүй. Суурин газрууд ногоон цэцэрлэгтэй болсон. Улаанбаатар хот Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.
ах
"Дөрвөн зүг, найман зовхис" сэдэвт ажлыг уржнангаас хийж эхэлсэн. Улаанбаатараас салаасан засмал замын хажуугаар салаалсан мод тарьж байна. Одоогийн байдлаар 40-өөд км мод тарьсан. Энэ соёлыг бид Монголд авчрах хэрэгтэй. Монгол хүн бүр, аж ахуйн нэгж бүр мод тарья гэдэг санаачлагыг гаргаад, хуульчлаад явж байна. Мод тарих нь сайн байна.
ах
Дээр нь арчилгааг анхаарч, хийдэг баймаар байна. Тарьсан өдрөөсөө хойш 3-4 жил арчилдаг байх хэрэгтэй. Мод тарьж ургуулна гэдэг хүүхэд төрүүлж өсгөнө гэсэнтэй ойролцоо гэдэг. Модоо арчилж байхыг нийт ард иргэддээ уриалъя. Мод тарьж байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээ баярлалаа.
ах
-Энэ жилийн онцлог юу байсан бол?
ах
-Энэ жилийн онцлог чийг сайн уналаа. Хавар хуурайшаад ирэхээр ойн түймэр гардаг. Чийг унаж байгаа нь мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа хүмүүст сайн. Хавар орсон цасыг шар тос гэдэг. Байгаль дэлхий мод тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагааг дэмжлэг үзүүлж байна гэж бодох хэрэгтэй. Жилээс жилд хүмүүс улам идэвхтэй болсон байна. Гаднаас бид суулгац худалдаж авдаг биш, дотооддоо худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлье. Гаднаас орж ирж байгаа суулгац дээр татварыг нь өндөр болгоё. Бид жилдээ 20 гаруй сая ам.долларын үр суулгац гаднаас оруулж ирдэг байлаа шүү дээ. Үүнийг дотооддоо үйлдвэрлэе.
ах
-Мод тарьсан иргэд модоо худалдаж болно гэлээ. Энэ талаар та тодруулахгүй юу?
ах
-Тарьсан модоо улсад худалдаж болно. Энэ жилээс 80 сая төгрөгөөр тодорхой хэмжээний га-д тарьсан модыг улс худалдан авч байгаа. Иймэрхүү байдлаар энэ санаачилгыг өрнүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ашигтай болговол энэ ажил улам эрчээ авч, үр дүнгээ өгнө.
ах -Та хичнээн мод тарьсан бэ?
ах
-Би Монголын хүн амынхаа хэмжээгээр гурван сая мод тарья гэж боддог. Энэ чиглэлд мод ургуулдаг, тарьдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг. Энэ чиглэлд боловсрол сургалт явуулдаг сургуулиудыг дэмжиж ажилладаг. Өөрөө ч гэсэн мод тарьдаг жижиг хэсэгтэй. Ер нь би 20-иод мянган мод тарьсан. Бид 500 мянган тарьц бий болгосон байгаа. Мод тарих зэрэг байгаль руу хандсан ажиллагааг дэмжиж ажиллана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ