С.Оюун: Иргэд ойгоо өмчилж авч болно
Бүх нийтээр Мод тарих өдөртэй холбогдуудан БОНХ-ийн сайд С.Оюун, Ой хамгаалал, ойжуулалтын хэлтсийн дарга Ц.Банзрагч нараас зарим зүйлийг тодрууллаа.
өа
БОНХ-ийн сайд С.Оюун:
өа
-Сүүлийн жилүүдэд хичнээн мод тарьсан бол. Ургалт нь ямар байна вэ?
өа
-Бид тав дахь жилдээ мод тарих ажлыг улс орон даяар өрнүүлж байна. Жилд хоёр удаа тарьдаг. Энэ есөн удаадаа зургаан сая мод тарьсан байна. Тарьцын амьдрах чадамж нэмэгдэж байна. 65 хувь нь амьдрах чадамжтай.
өа
-Танай яамнаас мод тарих ажлыг идэвхжүүлэх хүрээнд ямар ажил хийгдсэн бол?
өа
Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гарсан. Аж ахуйн нэгж, иргэд мод тариад ургасан тохиолдолд улс нь худалдаж авна. Мөн өөрийн эзэмшлийн талбай дээр тодорхой нөхцөлүүдийг биелүүлж чадвал тэр ойгоо өмчилж болно. Шинэ зохицуулалт бий болсон. Ойжуулалттай холбоотой татваруудыг тэглэсэн байгаа. Улсаас нэг орчим тэрбум төгрөгий ойд зориулдаг. Хортон шавьжтай тэмцэх зэрэг ажилд зарцуулдаг. Ойжуулалтын тариф бага байдаг. Компаниудыг татан оролцуулах үүднээс ойжуулалтын тарифыг 2-3 дахин нэмсэн. Ойжуулалттай холбоотой бүхий л хөшүүрэг дэмжлэгийг хийж чадсан.
өа
Мөн Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан. Иргэд, аж ахуйн нэгж ойжуулсан талбайгаа ирээдүй хойч үедээ өвлүүлж болно. Ойн санд худалдаж болно. Иргэд, аж ахуйн нэгж идэвхтэй оролцоотой. Монгол Улс ногоон бүрхэвчтэй улс орон болоход бүгдээрээ хувь нэмрээ оруулъя.
өа
Ой хамгаалал, ойжуулалтын хэлтсийн дарга Ц.Банзрагч:
өа
Хэдэн га газрыг өмчилж болох вэ?
өа
-0,5 га-гаас дээш газар мод тарьсан бол өмчилж болно гэж журамд заасан байгаа. Өнөөдрийн тарьсан модны үнэ цэнэ ач, зээ нартаа өвлөгдөнө. Өв гэсэн өнөөдрийн гол уриа нь энэ юм.
өа
-Модны хулгай хэр байна вэ?
өа
-Модны хулгай сүүлийн 30 орчим жил буурсан. Гэхдээ энэ нь хангалттай биш. Шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаад, модны хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Иргэдийн оролцоо, мэдээллийг урамшуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулна.
өаө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ