Чинаватрыг дэмжигчид жагсав
Тайландад Засгийн газрын эсрэг жагсаал болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тайландын Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд Йинглак Чинаватраг эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр албан тушаалаас нь огцруулсанаас үүдэлтэй аж. Тайландын Засгийн газар Ниваттхумронг Бунсонгпайсаныг түр Ерөнхий сайдаар сонгосон юм. Гэвч Тайландын нийслэл Бангкок хотноо Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулагдаж, эмх замбараагүй байдал газар авчээ. Жагсагчид Тайландын Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, Чинаватрыг буцаан томилохыг шаарджээ.
1
Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөс таван хүн гэмтжээ. Бангкокийн цагдаа нар Засгийн газрын ордон болон үндэсний телевизийн байр руу нэвтрэхийг завдсан жагсагчдын эсрэг даралттай ус ашиглаж хүчээр тараасан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ