Сахалтай бүсгүй ялалт байгууллаа
“Eurovision” 59 дэх удаагийн тэмцээн Данийн Копенгаген хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн ялагчаар Австри улсаас оролцсон Кончита Вурст хэмээх трансжендер оролцогч ялалт байгуулж, болор цомын эзэн болсон тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал тавьдгаараа бусад оролцогчдоос онцгой байсан юм.
1
Энэ удаагийн тэмцээнд 45 орны 70 гаруй уран бүтээлч оролцжээ. Тус тэмцээний финалыг 180 сая гаруй үзэгч хүлээн авч үзсэн тухай зохион байгуулагчид мэдээлсэн байна. Кончита Вурстийг анх тэмцээнд оролцох үед гадаад төрхөнд нь шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байсан ч зохион байгуулагчдад Кончита Вурстын эсрэг ямар нэгэн гомдол албан ёсоор ирээгүй учир түүнийг тэмцээнд оролцуулсаар байсан юм. Кончита Вурст финалд “Rise Like A Phoenix” дууг дуулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ