Берлускони асрамжийн газарт ажиллаж эхлэв
Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони шүүхийн шийдвэрийн дагуу өчигдрөөс эхлэн Милан хотын Католик сүмийн дэргэдэх халамжийн төвд ажиллаж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Түүнийг Милан хотод хүрэлцэн ирэхэд үйлдвэрчний эвлэлийнхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж “Шорон руу нь явуул” гэж хашгиралдаж байжээ. Тэрбээр цугларсан олонд хандаж “Би сайн ажиллах болноо. Ахмадуудад чин сэтгэлээсээ туслахаа амлаж байна” гэжээ.
1
Шүүхийн шийдвэрийн дагуу Берлускони өдөр бүр дөрвөн цагийн турш олон нийтийн гудамж талбай болон сүмийн эргэн тойрныг цэвэрлэж, халамжийн төвийн өдөр тутмын ажилд оролцох гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ