Перри Гага хоёр “Twitter”-ээр тэмцэлдэв
Дуучин Лейди Гага, Кейти Перриг өөрийг нь дуурайдаг хэмээн буруутгасан байна. Тэрбээр “Twitter” хуудастаа “Кейти хонгор минь намайг битгий дуурай” гэж жиргэснээс болж хоёр уран бүтээлчийн дунд хэрүүл үүссэн тухай www.eonline.com мэдээллээ. Кейти түүний жиргээний хариуд “Би бол цор ганц” хэмээжээ. Харин Гага “Чи цор ганц бишээ. Үнэндээ чи хоёрдогч” гэсэн бол Кейти “Гага ойлгохгүй байна. Чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ” гэж хариу бичиж олон нийтийн сүлжээ, олон мянган фэнүүдийнхээ өмнө нэгнийгээ давж гарахаар чармайсан байна.
1
Энэхүү сүлжээний дайныг харсан болжморууд хоёр хуваагдаж эхэлсэн аж. “Eonline” сайтын мэдээлсэнээр “Гага зөвтгөж 1.7 хүн дагасан бол Кейтиг хамгаалж 1.4 хүн жиргэсэн” гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ