Сөргөлдөгч талууд энхийн гэрээ байгууллаа

img

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр босогчдын толгойлогч Рьек Мачартай Этиопийн нийслэл Аддис Абаба хотод уулзаж, гал зогсоох тухай түүхэн гэрээг байгуулжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд айлчилж, Ерөнхийлөгч Сальва Кийрийг босогчдын толгойлогчтой биечлэн уулзахыг зөвлөж байсан юм.

1

Өмнөд Суданд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүчирхийлэл эхлэснээс хойш таван сарын хугацаанд 3500 орчим хүн амиа алдсан бол 1.3 сая энгийн иргэн орох оронгүй болж, дүрвэгчдийн эгнээнд шилжсэн юм. Засгийн газар болон босогчдын төлөөлөл өнгөрсөн нэгдүгээр сард уулзаж, энхийн хэлэлцээр байгуулсан ч үр дүнд хүрээгүй билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ