Паттинсон найз бүсгүйтэй болжээ

img

“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон хамтран тоглогч найз бүсгүй Кристен Стюарттай харилцаагаа бүр мөсөн тасалсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Саяхнаас эхэлж Роберт Паттинсон сахиусан тэнгэр Миранда Керрийн дүү Иможен Керр гэх 22 настай модель бүсгүйтэй үерхэж эхэлсэн гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Шинэхэн хос өчигдөр Холливудын оддын үйлчлүүлдэг “Little Door” зоогийн газраас гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

1

Паттинсон сар гаруйхны өмнө Рок нь роллын хаан Элвис Преслигийн зээ охин Райли Кио нь үерхэж буйгаа албан ёсоор зарлаж байсан юм. Тэд “Dior” брэндийн сурталчилгааны зураг авалтын үеэр танилцаж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ